Амьдрал гэх энэ баялаг дунд
Аминчхан бие минь дэндүү хямд мэт
Алт шиг үнэт тэр амьдралын нухчаанд
Алсдаа өчүүхэн би хичнээн их бүдрэх бол
Гэхдээ тэр үнэт эрдэнэ болсон даваа бүрийг
Ганцхан өөрт байх ховрын эрдэнэс болгох
Гэгээн ухааныг ааваас би авсан учир
Гудайн доош санаашрах бус
Гэдиийж өөдөө тэмүүлэх нь миний үүрэг болой