Билэг ухаант аав минь
Бяцхан охин нь нэгэнт том болж
Булбарай байсан өнөөх хацар чинь
Будаг шунханд дарагддаг болж
Энэ орчлонд таны үр болсондоо
Эгэлгүй би чинь дэндүү талархдаг
Эцэг минь таньдаа мунхаг би чинь
Эрхэлж суух нь гэхдээ багасждээ
Өнгийн шүрэнд нүд дурлаж
Өөрөөс бусдыг бодох нь багасаж
Өнгөрсөнг умартаж урагшаа л улайрч
Өгөөмөр аавыгаа анзаарах нь цөөрчдээ
Сургаалт үгсийг тань умартсан цагт
Саруул ухааанд минь та аянга буулга
Цэнгэлд шумбаж, цуурай болох цагт
Цэцэн аав минь намайгаа зэмлэ
Таны минь хэлэх үг үсэг бүрт
Тэнгис шиг гүн хайр мэдэгдэнэ
Тэнгэр шиг аавыгаа жаргаана гэдэг
Тэнэг охины чинь туйлын хүсэл болно.
Д.Бүтэмж