Өнгөрснийг бараг тэр чигт нь мартдаг үүндээ их эмзэглэдэг байлаа. Яагаад хамаг юм ааа мартчихдаг байнаа гэж???
Магадгүй тийм толгой муутай юм байлгүй эсвэл ямар нэр өвчтэй юм болов уу? Хахаха. Зааа бүүү мэдээ. Гэхдээ санах юм аа сананаа мэдээж. Хичнээн уйтгартай энгийн амьдралтай хүн байсан ч үнэтэй дурсамж байдаг л юм хойно санах юмаа санана шүү.
Тархи угаасаа л он цагийн явцад мэдээллийг шүүж ангилаад мартах ёстойг нь мартуулдаг л гэсэн. Тэглээ гээд би тийм их юм мартах ёстой хүн юм байхдаа. Арав төгсөөд олуулаа ширээ тойрч суугаад дурсамжуудаа ярьсан чинь чих улайсаар байгаад таарж билээ. Миний талаар ичмээр юм бараг яриагүй ч хүмүүс маш их зүйл санадагийг мэдээд тэднийг нь санаж байгаа юм шиг царай гаргахдаа л их ичсэн л дээ. Дурсамж гэж ямар үнэтэй бас ямар зугаатай болохыг тэгэхэд л их мэдэрсэн юм даг. Тухайн хүнийг бүтээхэд бас аз жаргалд нь ч дурсамж яггүй нөлөөтэйг ухаарж авсан даа.
Ийм үг байдаг даа байдаг даа ч гэж миний унших дуртай номонд байдаг юм. Хүн үхвэл юу үлдэх вэ гэсэн чинь сайхан дурсажууд л үлдэнэ дээ гэж. Тэгэхээр үхсэн хойно ч үлдэх юм бол дурсамжийн төлөө тухайн агшныг мартагдалгүй гайхалтай мэдэрч өнгрөөхөд бүх утга оршдог юм биш биз дээ??? За үгүй байлгүй гэхдээ л...
Үндсэн сэдвээсээ хазайчихлаа. Би мартахын талаар ярьж байсан шүү дээ. Мартанаа гэж дотроо байгаа тухайн агшныг ухамсраасаа устгахын нэр байх. Гэхдээ саяхнаас эмзэгдлэрээ өөрийгөө өрөвдөхөө больсон. Мартах ёстой зүйлс гэж магадгүй үнэхээр байдаг бөгөөд мартаж чадна гэдэг тун ч хэрэгтэй чанар шиг санагдаж байгаа шүү.