Уулын царамд буга урамдана
Улих чимээнд одод дайвалзана
Удганы зүрхэнд нар оволзоно
Урсах цаганд тэмцэл цухалзана
Цустай соёо, түлхүүр
Цуурсан сар, гэрэлтүүр
Чимээ дуусаагүй, дуусахгүй, Аялгуу...
Чинэрсэн цус газрыг царцааж шингэх...
Халуун ууранд дайдгсан сүүдэр...
Хамгийн үнэн бүтэн, хоосон, мөнх...
Бүв бүтэн сар ганцхан над руу ширтэнэ
Бүлээн харц нь зэмлэнгүй аргадангуй
Хэн нэгэн найрагч чиний гүн рүү чулуу шидсэн гэсэн
Хэрвээ тэр чулууг үзий гэвэл чи надад өгөх үү??
Хэзээ чи надад дурлаад одоо гэрэлтүүлнэ вэ
Хэлсэн үгэнд чинь итгэхгүй байна нурууг чинь хары тэхүү?
Шөнийн дагина саран авхай мишээнэ
Шажигнах навчис чамд дурлаад хатсан
Шал дэмий гэж уг нь би тэдэнд хэлсэн
Шалдир дурлал зовохын нэрмээс гэдгийг чи мэдэх ч улам илүү гэрэлтсэн
Алагдсан цагийн гийнах чимээ
Адайр гунигтай, үхлийн үнэртэй
Араас хараад сүүлчийн үгээрээ хараах нь
Айдас гомдол ичгүүр харамсал...
Алхана хаашаа? Дээшээ
Алдана яагаад? Хохино
Асна хэзээ? Дараа
Сарны туяанд сүүдэр холхилдоно
Сарнайн үнэрт чамайг үгүйлж үхнэ
Сайхан ирээдүй сонирхолгүй учир зүхнэ
Салангид хүсэл биелэхэд сарны арыг очиж үзнэ