Журамт баатруудын халуун цус шингэсэн хөрсөн дээр
Жижигхэн жаахан хөлөөрөө гишгэн би хүн болсон
Жигүүртэн Хангарьдын үлгэрийг сонсон зүйрмэглэж
Жимс биш ааруул мэрэн би хүн болсон
Чингис хааны түүхийг сонсон бахдаж
Чин зүрхнээсээ нутаг усаан хайрлаж
Чулуу өргөн овоог гурвантаа тойрч
Чадалт монголын удам гэдгээ цусандаа би мэдэрсэн
Хөрст дэлхийд нэрээн дуурсгаж
Хүний сэтгэлд мөнхрөн үлдсэн
Халх нутгийн нэгэн хэсэг гэдгээ
Хамаг биендээ би мэдэрдэг
Хязгааргүй ихээр би бахархдаг.
Д.Бүтэмж